Викитоль
mnwiktionary
https://mn.wiktionary.org/wiki/%D0%9D%D2%AF%D2%AF%D1%80_%D1%85%D1%83%D1%83%D0%B4%D0%B0%D1%81
MediaWiki 1.44.0-wmf.4
case-sensitive
Медиа
Тусгай
Хэлэлцүүлэг
Хэрэглэгч
Хэрэглэгчийн яриа
Викитоль
Викитолийн хэлэлцүүлэг
Файл
Файлын хэлэлцүүлэг
МедиаВики
МедиаВикигийн хэлэлцүүлэг
Загвар
Загварын хэлэлцүүлэг
Тусламж
Тусламжийн хэлэлцүүлэг
Ангилал
Ангиллын хэлэлцүүлэг
TimedText
TimedText talk
Module
Module talk
ойролцоо утгат үг
0
48980
250652
250508
2024-11-20T10:22:37Z
202.126.91.204
Үргэлж
250652
wikitext
text/x-wiki
Үргэлж
== Тодорхойлолт ==
Ойролцоо утгат үг гэдэг бол дуудлага бичлэгээрээ өөр, утгаараа ойролцоо хийгээд тун адилхан үгс юм.<ref> Бат-Ирээдүй.Ж., нар "Монгол хэл шинжлэлийн тайлбар толь", УБ, 2014. </ref> Ойролцоо утгат үгс нь үгийн үүр үүсгэдэг. Гол утга илтгэсэн үг нь цөм үг болж нөгөө үг нь холдон холдсоор утга явцуурах талтай.<ref> Бат-Ирээдүй.Ж., "Монгол хэлний ойролцоо, эсрэг үгийн толь бичиг" УБ, 2014. </ref> Ойролцоо утгат үгийг ойролцоо нэр, утга ойр үг, ижил утгатай үг, утга ижил үг, адил утгатай үг гэх мэтчилэн олон янзаар нэрлэж ирсэн ба Ж.Бат-Ирээдүй зэрэг эрдэмтэд ойролцоо утгат үг гэдэг нэр томьёогоор нь авч үздэг байна. Ойролцоо үг нь Герег хэлний "нэг нэр" гэсэн үгээс гаралтай аж.<ref> Бат-Ирээдүй.Ж., "Монгол хэлний ойролцоо, эсрэг үгийн толь бичиг" УБ, 2014. </ref> Ойролцоо утгат үгийн жишээ: унтах-нойрсох, найз-нөхөр, уурлах-хилэгнэх, хуурах-молигодох
== Ангилал ==
# Үүсмэл
# Үүсмэл бус <ref> Бат-Ирээдүй.Ж., Монгол хэлний ойролцоо эсрэг үгийн толь бичиг "МУИС Пресс" хэвлэлийн газар, УБ, 2014 </ref>
== Онцлог ==
Ж.Бат-Ирээдүй ойролцоо үгийн онцлогийг дараах байдлаар тодорхойлжээ.
1.Үгийн сан утга зүйн хувьд:
:a. Ойролцоо үгийн эгнээ буюу үүр нь үгийн сан утгазүйн нэг бүлэгт хамаарна.
:b. Ойролцоо үгийг бүрдүүлэгч үүрийн үгс утгын хувьд ойролцоо боловч хэлэнд оршин тогтнож байдаг.
2.Хэлний хэлзүйн хувьд
:a. Ойролцоо үгийн хос, үүр үг нь бүгд нэг үгийн аймагт багтана.
:b. Үгийн бүтцийн хувьд үүсмэл биш байж болно.
:c. Үгийн сангийн бүтцийн хувьд үгээр, холбоо үгээр байж харилцан ойролцоо утга илтгэж болно.
3.Үүргийн хувьд
:a. Ойролцоо үг нь бие биеийг хэрэгтэй газар орлох үүрэгтэй. Энэ бол ойролцоо үгийн хамгийн чухал үүрэг.
:b. Үгийн утгын нарийн ялгааг илэрхийлэх боломжийг бүрдүүлж өгдөг.
:c. Хэлний хэрэглээний явцад нэг хос нь сэтгэхүйд байнга бэлэн байж байдаг.
:d. Нэг үгийг олон давтахаас зайлсхийх нөхцөл болдог шинжүүд болно.<ref> Одончимэг.Б., "Монгол хэлний ойролцоо үгийн толь",Монсудар хэвлэлийн газар, УБ, 2017. </ref>
[[Ангилал:Хэл шинжлэл]]
61rpcqt8ye7wy7hph66j2wyfamjgsqx